Runaway (дууны үгнүүд)
Runaway, runaway, runaway
Oh oh oh
Хүн болгон өөрийн цонхоор ширтэнэ
Үдэш болоход оддыг тоолно
Хүүхэд бүхэн үлгэрт итгэнэ
Өглөө босоод бүгдийг нь мартана
Нарыг цэнхэрээр будаж
Сарыг дөрвөлжин зурсаан
Шинэ бүхэн бусдыг сэрээж
Шидэт ертөнцөөр аялаад
Уйтгар гунигтай бүхнээс
Үүрд би зугтахыг хүснэ
Oh oh oh
Runway, Runway
Дахилт
Бурууд төлөх өр чамд байхгүй
Anyway, anyway
Эргэж харамсах шаардлага ч байхгүй
Зөв гэж бодлоо
Төгс хүн болж жүжиглэхгүй
Зөрүүд бурууд хариуд нь
Зөвхөн өөрөөрөө бай x2
Хүн болгон хуурамч дүрд тоглоно
Үдэш болоход төрхөө тайлна
Хүүхэд мөрөөдлөө бусдаар заалгана
Хичээл тараад бүгдийг мартана
Тэнгэрт шатаар авирч
Далайд түүдэг гал асааж
Эрх чөлөө, шаналалыг угаана
Эхлэл бүхэн биднийг дуудна
Уйтгар гунигтай бүхнээс
Үүрд би зугтахыг хүснэ
Oh - oh -oh, Runaway- runaway
Бурууд төлөх өр чамд байхгүй
Anyway, anyway
Эргэж харамсах шаардлага ч үгүй
Бодит үнэнийг нуугаад ялахгүй
Бусдыг хойш нь татах чи хэрэггүй
Буцаж шантарч болохгүй
Буруу бүхэн буруу байдаггүй|